«Ази-Номхон далайн орнуудын франц хэлний сургалт : Уламжлал, шинэчлэл” олон улсын эрдэм шинжилгээний хурал МУИС дээр 9-р сарын 19, 20 ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Япон, Өмнөд Солонгос, Хятад, Тайланд, Сингапур, Бельги, Франц, Австрали зэрэг 10 гаруй орнуудаас ирсэн франц хэлний багш нар 2 өдрийн турш Ази Номхон далайн бүс нутгуудад франц хэлний сургалтын өнөөгийн байдал болон заах арга зүйн туршлага зэрэг асуудлаар харилцан санал солилцлоо.

Монгол улсад суугаа Францын Элчин сайд ноён Филипп Мэрлин тус хурлын нээлтэн дээр хэлсэн үгэндээ Франц хэлний Монгол Багш нарын Холбооноос зохион байгуулж буй энэхүү эрдэм шинжилгээний хурал нь Монгол улс дахь франц хэлний багш нарын идэвхи зүтгэл, хөдөлмөрийг батлан харуулж байна хэмээн онцлон тэмдэглэлээ. Тус холбоо нь боловсрол, соёлын салбарт зохион байгуулдаг олон арга хэмжээгээрээ заах арга ухаанд төдийгүй франц хэлтэн нарыг дэмжих үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн…

Хурлын эхний өдрийн орой багш нар Францын Элчин сайдын яамны өргөөнд уригдан, хүлээн авалтанд оролцлоо.