Франц болон франц хэлтэн орнуудад магистр-т суралцах боломж

МУИС-ийн Франц хэлт орнуудын инноваци, хамтын ажиллагааны төвөөс Франц болон франц хэлт орнуудад магистрын хөтөлбөрт хамрагдсан оюутнуудтай 2018 оны 02-р сарын 28-ний өдөр уулзалт зохион байгуулав. Эл уулзалтанд 2006 онд ХУИС-ийг дүүргэсэн Б. Биндэрьяа,  МУИС-ийн төгсөгч Б. Амгалан,  Д. Оюунгэрэл, Э. Амаржаргал, Нямсүрэн, Б. Баярмаа нар оролцож оюутнуудад магистрын хөтөлбөрт суралцах ач холбогдол, гадаад оронд суралцахад юуг анхаарах, франц хэл сурахын ач холбогдол, магистрын хөтөлбөрт бүрдүүлэх баримт бичиг болон тухайн орны амьдрал, онцлог, соёл зан заншлын тухай сонирхолтой, сургамжтай яриа өрнүүллээ. Б. Биндэрьяа Парис хотын Сианс По (Sciences Po)-ийн сургуулийг Нийтийн удирдлагын чиглэлээр, Б. Амгалан Монпөлиэ-ийн ИС-ийг аялал жуулчлалын чиглэлээр, Д. Оюунгэрэл Ханой хотын Худалдаа, эдийн засгийн сургуулийн Тулузийн Их сургуулийн хөтөлбөрийн магистрын хөтөлбөрийг тус тус амжилттай дүүргэж ирээд одоо тус тусын чиглэлээр ажиллаж байна. Нямсүрэн, Э. Амаржаргал нар Вьетнам улсын На Трангийн их сургуульд аялал жуулчлалын чиглэлээр, Б. Баярмаа Шамонигийн Их сургуульд гадаад хүнд франц хэл заах чиглэлээр магистр-т суралцаад эх орондоо дадлагаа хийхээр ирсэн байна. Бакалаврт суралцаж буй оюутнууд тэдний туршлагыг дуртайяа хүлээн авч асуулт хариулт өрнөсөн сайхан уулзалт болж өнгөрлөө.

Зарлал