Бидний тухай

Франц хэлээр сургалт эрхэлдэг дэлхийн 100 гаруй орны 860 гаруй их, дээд сургуулийг нэгтгэсэн Франц хэлт орнуудын их, дээд сургуулийн холбоонд МУИС МУИС нь 2013 оны 09-р сарын 23-ны өдөр уг байгууллагын 776 дахь гишүүнээр элссэн бөгөөд одоо Ази номхон далайн бүсэд хамрагдаж байна.

МУИС-д 1963 оноос эхлэн франц хэлний сургалтыг эрхлэн, франц хэлт үндэсний боловсон хүчнийг бэлтгэдэг, өнөөдрийн байдлаар 500 гаруй мэргэжилтэн бэлтгэсэн байна. Бакалавр, магистр, докторын шаталсан сургалт явуулдаг.

Мөн МУИС-ийн хөгжлийн 2016-2024 оны стратеги төлөвлөгөөний багшийн чадавхийг нэмэгдүүлэх, хамтарсан судалгаа, хөтөлбөр хэрэгжүүлэх, инновацийн соёлыг төлөвшүүлэх зэрэг зорилтод хүрэхэд чиглэсэн үйл ажиллагааг явуулахад хамтран ажиллах боломжтой.

АЮФ-д элссэнээс хойш МУИС-ийн зургаан төгсөгч Францын их, дээд сургуулиудын магистрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан дипломоо гардаж авсан.

Н. Нямсүрэн, Э. Амаржаргал нар Вьетнамын Тра Нагогийн Их сургуульд аялал жуулчлалын менежмент чиглэлээр магистрын тэтгэлэгт сургалтанд, Ч. Шатар, Д. Содцэцэг нар Ханойн Их Сургууль, Олон улсын харилцааны Их сургуульд тус тус магистрын сургалтанд хамрагдаж байна. Европ судлалын тэнхимийн багш С. Булгантамир докторын судалгааны тэтгэлэг, зочин багш Себастиан Moodle-ийн сургалтанд хоёр удаа, докторант П. Өнөржаргал докторын ажлыг хэрхэн бичих сургалт, Н. Мөнх багш “хөтөлбөрийг шинэчлэх” сургалтанд тус тус хамрагдаж, профессор Б. Алтангүл Ази-Номхон далайн бүсийн мэргэжлийн шинжээчээр ажиллаж байна.

МУИС “франц хэлт оюутны анхны зуны сургалт”-ыг 2018 онд зохион байгуулж Ази-Номхон далайн 7 орны 70 гаруй франц хэлт оюутан,  “Монгол дахь аялал жуулчлалын өнөөгийн байдал” сэдвээр 2018 онд сард бүсийн 65 гаруй франц хэлт оюутныг хамруулан тус тус амжилттай зохион байгуулсан.

2018 оны 06-р сарын 08-ны өдөр МУИС-д Франц хэлтэн орнуудын Инноваци, хамтын ажиллагааны төв-ийг нээн ажиллуулж франц хэл сурагчдад ном, сурах бичгээр хангах, хэлний орчин бүрдүүлэх, франц хэлтэн орнуудын их, дээд сургуулийн тухай мэдээлэл авах, бие биенээсээ суралцах боломжийг олгож байна.

Франц хэлтэн орнуудын Инноваци, хамтын ажиллагааны төвийн гол зорилго:

  • Хөгжингүй орны Их, дээд сургуулийн хөтөлбөр, сургалтын арга барил, туршлагыг нутагшуулах
  • Их, дээд сургуулийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, дэмжих, судалгааны байгууллагатай хамтран ажиллах боломжийг хөгжүүлэх
  • Магистр, докторын хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлэх
  • Бүх салбарт ажилладаг франц хэлт оюутан, багш, ажилчдыг дэмжих
  • Олон улсын онлайн номын сан болон сургалтын хэрэглэгдэхүүний эрх олгох
  • Зайн сургалтыг хөгжүүлэх
  • Инновацийг дэмжих
  • Гарааны компанийг үүсгэх
  • Интерпрёнершеф-ийг хөгжүүлэх
  • Франц хэлт оюутныг ажлын байранд зуучлах, тэдэнд мэргэжлийн зөвлөгөө өгөх

Уг төвийн захирлаар МУИС-ийн ШУС-ийн Европ судлалын тэнхимийн профессор Б. Алтангүл, захиргааны ажилтнаар магистрант Б.Цэцэгбаяр ажиллаж байна.

Мөн франц хэл, орон судлалын хөтөлбөрийн багш нар болох Л. Дорждэрэм, С. Булгантамир, Н. Мөнх, Мари Лөфебр нар хамтран ажилладаг.

Зарлал