НҮБ, Франц хэлтэн Их, дээд сургуулиудын холбоо хамтран “Тогтвортой Их, дээд сургууль – 2030” санаачлага – уралдааныг зохион байгуулж байна.

«2030 оны 9-р сар…Тогтвортой хөгжлийн 17 зорилт биелэх мөч ирсэн байна. Дэлхий даяар оюутнууд сургуульдаа орохоор ирцгээнэ. Тэр нь “тогтвортой” Их сургууль байна» гэж төсөөлье. 10 жилийн дараа шинэ үеийнхнийг угтан авч, тэднийг боловсруулахын тулд 17 зорилтод хүрсэн байх ёстой! Таныхаар Их сургуулийн орчин, нөхцөл ямар байх вэ? Түүнийг нийгэм, эдийн засаг, экологийн хувьд тогтвортой байдлаар хангах нэг төслийг төсөөлөөд үз дээ.

Та Их, дээд сургуулийн багш/судлаач эсвэл оюутан уу? Танд ирээдүйн Их сургуулийг хамтдаа бүтээх эсвэл түүнд үнэмлэхүй нөлөө үзүүлэх хүсэл эрмэлзэл байдаг уу? Та санаачилсан төслөө цахимаар байршуулж НҮБ болон Франц хэлтэн Их, дээд сургуулиудын холбоо (АЮФ)-ны гишүүдэд төслөө танилцуулаарай.

Сонирхож буй чиглэлээ сонгож “Их сургуулийн кампус 2030 онд”сэдвээр төсөл санаачлан онлайнд байршуулна: Таны төсөл тогтвортой хөгжлийн 17 зорилтод нийцэж байх ёстой!

Чиглэл

  • Оюутны амьдралын нөхцөл
    Асуудал: Тогтвортой хөгжлийн зорилтуудын хүрээнд оюутны амьдрах нөхцөл хэрхэн өөрчлөгдөж болох вэ?
  • Хот доторх Их сургуулийн кампус
    Асуудал: Ирээдүйд Их сургуулийн кампусын дэд бүтэц тогтвортой хөгжлийн зорилтод хэрхэн нийцсэн байх вэ? 
  • Дээд боловсролын шинэ сорилтууд
    Асуудал : Ирээдүйд дээд боловсролын сургалт ямар арга замаар хувьсан өөрчлөгдөх вэ? 
  • Кампусд цахим болон зайн сургалт
    Асуудал : Цахим хөгжил тогтвортой Их сургуулийн кампусд ямар ач холбогдолтой вэ?

Шагнал

  • Ялсан баг « оюутан » ба/эсхүл « багш » Гадаадад сургалтанд хамрагдах, бүх зардал багтсан нэг долоо хоногийн эрх (Нэг багийн 2 хүнд хүчинтэй: онгоцны зардал, сургалтын төлбөр, уулзалт болон байрны зардал багтсан)
  • Парис хотод 6 сард болох хаалтын нэгдсэн арга хэмжээнд ЮНЕСКО, НҮБ-ын Баруун Европын бүс нутгийн мэдээллийн төв болон Франц хэлтэн Их, дээд сургуулиудын холбооны гишүүдээс бүрдсэн онцгой төлөөлөгчидтэй уулзалтад оролцоно.

Хугацаа

  • 2019 оны 10 сарын 1 –нээс 2020 оны 2 сарын 16 хүртэл: Оролцогчид төслөө байршуулна. Бүртгүүлэх холбоос: https://www.agorize.com/fr/challenges/campus-2030
  • 2020 оны 3 сарын 2-ноос 4 сарын 19 хүртэл: Энэ үе шатанд таны материал шалгарсан тохиолдолд санаагаа илүү гүнзгийрүүлнэ. “Тогтвортой хөгжлийн зорилтууд” видео-хурал буюу НҮБ болон AUF-ийн хүндэт илтгэгчдийн илтгэлийг энэ үе шатанд танилцуулах ба тэмцээний зохион байгуулагчдаас та асуулт асуух боломжтой. Шалгарсан баг 10 -15 хуудас бүхий пресентейшн (PPT), мөн багаараа хийсэн төслийн танилцуулга видеог хүргүүлнэ.
  • 2020 оны 6-р сард : Парис хотод хаалтын нэгдсэн арга хэмжээ болох ба НҮБ, АЮФ-н гишүүднэд өөрсдийн төслөө танилцуулна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:

https://www.agorize.com/fr/challenges/campus-2030