“ФРАНЦ ХЭЛНИЙ МАГИСТРЫН ХӨТӨЛБӨР, ЗУНЫ СУРГАЛТАД ХАМРАГДАХ БОЛОМЖ” УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2019 оны 10-р сарын 31-ний өдөр МУИС-ийн Франц хэлтэн орнуудын инноваци хамтын ажиллагааны төв “Франц хэлний магистрын хөтөлбөр, зуны сургалтад хамрагдах боломж”  сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд Франц хэлтэн орнуудын их, дээд сургуулиудын холбоо (Agence universitaire de la francophonie) -ны тэтгэлгээр магистрын түвшинд суралцаж төгссөн Д.Содцэцэг, Ч.Шатар, Францын Лионс клубээс зохион байгуулдаг олон улсын хөтөлбөр болон Ази-Номхон далайн франц хэлтнүүдийн зуны сургалтанд оролцсон оюутнууд хөтөлбөр сургалтынхаа талаар танилцуулж, мэдээлэл солилцлоо.    

Оролцогчид магистрын хөтөлбөрт суралцах ач холбогдол, франц хэлээрээ дадлага хийх боломж, гадаад оронд суралцахад юуг анхаарах, хэрхэн хамрагдах талаар оюутнуудад зөвлөгөө өгч, туршлагаасаа хуваалцлаа. 

Зарлал