МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийн франц хэлний ангийн оюутнуудад АЮФ-ийн тэтгэлгээр магистрт суралцах боломж сэдэвт уулзалт зохион байгууллаа

2019 оны 11 сарын 28-ны өдөр МУИС-ийн ОУХНУС-ийн франц хэлний ангийн оюутнуудад “Франц хэлээрээ үргэлжлүүлэн магистр, докторт суралцах боломж” сэдвийн хүрээнд уулзалт зохион байгуулав. Тус уулзалтанд АЮФ-ийн тэтгэлгээр магистрын хөтөлбөрт хамрагдсан Б.Содцэцэг Франц хэлтэн орнуудын их, дээд сургуулиудын холбооны тэтгэлгээр хэрхэн суралцсан, тус хөтөлбөрт хэрхэн хамрагдах тухай мэдээлэл зөвлөгөө өгч нээлттэй асуулт хариулт өрнүүлэв.

МУИС-ийн Франц хэлтэн орнуудын инноваци, хамтын ажиллагааны төвийн ажилтан, франц орон судлалын магистрант Б.Цэцэгбаяр тус төвийн үйл ажиллагааны талаар танилцуулж,  франц хэл судалдаг оюутнууд хэлний түвшингээ сайжруулах боломжийг онцлон одоо зохион байгуулагдаж буй арга хэмжээний талаар мэдээ мэдээллийг хүргэлээ.

 

Зарлал