“ГАДААД ХЭЛ – АМЖИЛТЫН ҮНДЭС” УУЛЗАЛТ ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2019 оны 12 сарын 06-нд МУИС-ийн Франц хэлтэн орнуудын инноваци, хамтын ажиллагааны төвөөс “Гадаад хэл-амжилтын үндэс” форумыг зохион байгууллаа. Тус форумд МУИС-ийн үе үеийн төгсөгчтд хүрэлцэн ирж амжилт, туршлагаасаа хуваалцаж, Франц монгол төвийн ажилтан Х.Ананд францад суралцах талаар оюутнуудад зөвлөгөө өгөв. Форумын үеэр “Техник технологийн дэвшлийг ашиглан франц хэлний түвшингээ сайжруулах боломж” уралдааны дүнг танилцуулж шагнал гардуулах арга хэмжээ болов. Энэхүү уралдаанд МУИС-ийн 36 оюутан оролцож шинэлэг санаачлага, бүтээлч ур чадвараа сорьсон бөгөөд онцгой санал санаачлагыг дэмжиж ном сурах бичиг болон онлайн платформ ашиглах эрхээр тус тус  шагналаа. Хамтран зохион байгуулагчаар Глобал майнд онлайн сургалтын төв оролцлоо.