Франц Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд МУИС-д айлчиллаа

Франц Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд ноён Пилипп Мэрлан, элчин зөвлөх ноён Николас Лакот, соёлын асуудал хариуцсан мэргэжилтэн Төрням нар МУИС-ийн Франц хэлтэн орнуудын инноваци, хамтын ажиллагааны төвд айлчилж франц хэлний багш, мэргэжилтнүүдтэй уулзлаа. Төвийн захирал, профессор Б.Алтангүл, Европ судлалын тэнхимийн эрхлэгч С.Булгантамир, багш Н.Мөнх, Л.Дорждэрэм, зочин багш Мари Лөфебр, төвийн ажилтан Г.Тунгалаг нар байлцав.

1963 оноос эхлэн МУИС-д Монгол багш нар франц хэлийг зааж франц хэлтэй анхны монгол мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэн, энэ жил 55 жилийн ойгоо тэмдэглэж буйг онцлон тэмдэглэж хэллээ. Тэд Монгол Улсын Их Сургуулийн стратеги төлөвлөгөөнд тусгасан Азийн шилдэг 100 сургууль болоход гадаад хамтын ажиллагаа чухал болохыг онцлон тэмдэглэв.

Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд ноён Пилипп Мэрлан МУИС-ийг Франц хэлтэн орнуудын Холбоонд гишүүнээр элсэн орж идэвхтэй үйл ажиллагаа явуулж буйд баяр хүргээд Франц хэлтэн болон Европын холбооны бусад улсуудын их, дээд сургуулиуд харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Зарлал