“Бид Ирээдүйн Нобелийн Шагналтнууд”-2019 шинжлэх ухааны өдөрлөгт “Ази-Номхон далайн бүсэд магистрийн хөтөлбөрт хамрагдах боломж” илтгэл танилцууллаа

Дэлхийн Нобелийн шагнал гардуулах ёслолын өдрийг тохиолдуулан МУИС-ШУС-БУС Биологийн тэнхимийн дэргэдэх “PROBE” биотехнологийн клубээс  “Бид Ирээдүйн Нобелийн Шагналтнууд”-2019 шинжлэх ухааны өдөрлөгийг 2019 оны 12 сарын 13-ны өдөр амжилттай зохион байгууллаа.  Жил бүр уламжлал болгон явуулдаг тус арга хэмжээнд Франц хэлтэн орнуудын инноваци, хамтын ажиллагааны төвийн захирал Доктор Б.Алтангүл “Ази-Номхон далайн бүсэд магистрийн хөтөлбөрт хамрагдах боломж” сэдвээр илтгэл тавьж оюутнуудад цаашид магистр, докторын түвшинд үргэлжлүүлэн суралцах боломжийн талаар танилцууллаа.

Энэхүү арга хэмжээг МУИС-ийн багш, судлаач оюутан залуучуудын оюун ухаанд үнэтэй хувь нэмэр оруулах, цаашдын судалгаа шинжилгээний ажилд нь урам өгөх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Тус өдөрлөгт физик, хими, физиологи-анагаах ухаан, эдийн засаг, гадаад харилцаа зэрэг салбарын багш эрдэмтэд, оюутан судлаачид оролцож үнэтэй мэдлэг туршлагаасаа солилцлоо.

Зарлал