“Монголын өв, соёл” олон улсын зуны сургалт болно

МУИС-ийн франц хэлний хөтөлбөр хариуцсан багш нар Франц хэлтэн их, дээд сургуулиудын холбоотой  (AUF) хамтран 2016 оны 8 дугаар сарын 8-16-ны өдрүүдэд Монголд анх удаа олон улсын зуны сургалт зохион байгуулна.

Франц хэлтэн их, дээд сургуулиудын холбоонд 106 улсын 817 их, дээд сургууль гишүүнээр элссэн байдаг бөгөөд Монгол   Улсын   Их   Сургууль   2013-2014   оны   хичээлийн   жил   уг холбоонд элсэн орсон.

МУИС-ийн франц хэлний хөтөлбөр хариуцсан багш нар олон улсын түвшинд сургуулиа сурталчилах, багш, оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах, монгол болон франц хэл, соёл, түүхийг сурталчилах, сургалт болон эрдэм шинжилгээний судалгааны туршлага солилцох мөн хамтарсан сургалт, судлагааны төсөл, хөтөлбөр боловсруулах зорилгоор ажилласаар ирлээ.

Уг ажлын хүрээнд МУИС 2014-2015   оны   хичээлийн   жилд   олон   улсын   оюутны   сургалт,   семинар   зохион байгуулах төсөл боловсруулсан. Уг төсөл нь AUF-ийн олон улсын зуны сургалтын хөтөлбөрт шалгарсан тул  2016 оны 8 дугаар сарын 8-16-ны өдрүүдэд “Монголын өв, соёл” сэдэвтэй ОУ-ын сургалт зохион байгуулна.

Сургалтанд байгууллагын гишүүн Хятад, Вьетнам, Камбож, Лаос, Солонгос, Япон зэрэг Ази-Номхон далайн бүсийн 11 улсын 80 гаруй их, дээд сургуулийн 40 гаруй оюутан оролцоно.

Төслийг МУИС, ШУС-ийн ХУС-ын Европ судлалын тэнхимийн  франц хэлний хөтөлбөр   хэрэгжүүлэгч   багш   нар,   тус   хөтөлбөрийн   3, 4 түвшний оюутнууд гүйцэтгэж байгаа бөгөөд төсвийг  санхүүжүүлэлтийг Франц хэлтэн их, дээд сургуулиудын холбоо, МУИС, хамтран ажиллагч байгууллагуудын   зүгээс санхүүжүүлж байгаа.

Зарлал