Луи Брай-Түнэр харанхуйн жаалхүү номыг “Ид шидийн орон” хүүхэд хамгаалал хөгжлийн төвд хандивлав

 

   МУИС-ийн ШУС-ийн Европ судлалын тэнхимийн профессор, доктор Б.Алтангүл болон Олон улс, орон судлал (Франц) хөтөлбөрийн төгсөгч оюутнууд Америкийн зохиолч Маргарет Давидсоны бичсэн Louis Braille-enfant de la nuit буюу Луи Брай- Түнэр харанхуйн жаалхүү нэрт номыг хамтран орчуулсан билээ.

  Зохиолч Маргарет Давидсон анх 1971 онд англи хэлээр бичиж байсан уг зохиолыг Францын Галлимар Залуус (Gallimard Jeunesse) хэвлэлийн газар 1983 онд эрхлэн гаргаж байв. Ахуйн ослоор 3 насандаа хараагүй болсон Луи Брай хүүгийн бодит амьдралаас сэдэвлэн бичсэн уг номонд түүний хичээл зүтгэл болоод хараагүй хүмүүст зориулсан бичгийн боловсронгуй хэлбэр болох Брайн цагаан толгойг зохион бүтээсэн түүхийг өгүүлдэг. Төгсөх ангийн оюутнуудын санаачлага хамтын хүчээр хэрэгжүүлсэн тус номын монгол орчуулгыг хүүхэд хамгааллын төвд хандивлаж олон хүүхэд багачуудад сурч мэдэхийн төлөө хүсэл мөрөөдлөө биелүүлэх зүрх зориг хайрлах үүднээс эерэг нөлөө үзүүлэхийг зорьсон билээ.

   Уг зорилгынхоо хүрээнд “Ид шидийн орон” хүүхэд хамгаалал хөгжлийн төвд 50 ширхэг ном хандивлаж монголын ирээдүй болсон хүүхэд багачууд тэдний хамгаалал, боловсрол, хүмүүжилд үнэтэй хувь нэмэр оруулж “Ид шидийн орон” төсөлд нэгдсэн тул “ИД ШИДТЭЙ АХ/ЭГЧ” болон батламж хүлээн авлаа. Номын цагаан буян дэлгэрэх болтугай!

Зарлал