“Франкофон Карьер Хөгжлийн төв” Улаанбаатар хотноо нээлтээ хийлээ

     Монгол Улсын Их Сургууль болон АЮФ хамтын ажиллагааны хүрээнд Ази-Номхон далайн 7 орныг (Камбож, Хятад, Лаос, Монгол, Тайланд, Вануату, Вьетнам) нэгтгэсэн “Франкофон карьер хөгжлийн төв”-ийн сүлжээнд нэгдэж байна. Уг сүлжээнд нэгдсэнээр оюутны ажил эрхлэх, гарааны бизнес эрхлэхийг дэмжих зорилготой юм.

        Олон улсын стандартыг хангасан Улаанбаатар дах “Франкофон карьер хөгжлийн төв” нь  суралцагсдад зөвлөгөө, мэдээлэл өгөх, ажлын байранд бэлтгэх; ерөнхий ур чадвар эзэмшүүлэх нэмэлт сургалт явуулах; мэргэжлийн сертификат олгох; шинэ бизнес эрхлэгчдийг бэлтгэх гэх 4 том зорилтын хүрээнд  бусад сүлжээ төвтэй хамтран үйл ажиллагаа явуулна.

        “Франкофон карьер хөгжлийн төв” нь төр, их дээд, сургууль, ажил эрхлэгч, оюутан залуус, бизнес эрхлэгчдийн уулзах цэг нь болох юм. Дэлхийд 69 салбартай “Франкофон карьер хөгжлийн төв”-үүдийг хооронд нэгдсэн платформоор хангах бөгөөд танхимын сургалтыг алсын зайн сургалттай хослуулан хөгжүүлэх, өдөр тутмын үйл ажиллагаа, туршлагаасаа бусадтай хуваалцах боломжийг хангах зорилготой.

         Уг мэдээллийн платформ нь боловсрол эзэмших гол эх сурвалж болох бөгөөд “Франкофон карьер хөгжлийн төв”-ийн оролцогчид хамтран ажиллах талбар болно.

 

Зарлал