МУИС-ийн “Франц хэлтэн орнуудын инноваци, хамтын ажиллагааны төв” “Франкофон карьер хөгжлийн төв” болж өөрчлөгдлөө.

МУИС 2013 онд АЮФ буюу Франц хэлтэн орнуудын дэлхийн холбооны гишүүн болсон билээ. Дэлхийн 119 орны 1007 их, дээд сургууль, эрдэм шинжилгээ, судалгааны төв уг байгууллагын гишүүн юм. АЮФ франц хэлтэн Их, Дээд сургуулиудийн төв, франц хэлний тэнхим, хөтөлбөр, багш, суралцагчдийг чадавхжуулах, гарааны бизнесийг дэмжих, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор гишүүн байгууллагыг дэмжин, хамтран ажилладаг.

 

АЮФ-ийн 2021-2025 оны стратеги төлөвлөгөөнд төгсөгчидөө ажлын байранд зуучлах, ажлын дөртэй холбох, ажил олгогчидтой хамтран ажиллах, зах зээлийн шаардлагад нийцсэн боловсон хүчнийг бэлтгэх хүрээнд “Карьер хөгжлийн төв”-ийг ажиллуулах, өмнө нь байсан төвүүдийг чадавхжуулан дээрхи зорилтын хүрээнд ажиллуулах зорилт тавьсан билээ.

Монгол Улсын Их Сургууль, АЮФ-ийн хамтын ажиллагааны хүрээнд Ази-Номхон далайн Камбож, Хятад, Лаос, Монгол, Тайланд, Вануату, Вьетнам гэх 7 орныг нэгтгэсэн “Франкофон карьер хөгжлийн төв”-ийн сүлжээнд нэгдэж 2021 оны 9-р сарын 24-нд хамтарсан цахим нээлтийг хийлээ. Уг сүлжээнд нэгдсэнээр дээр дурьдсан 7 улсын 8 төв хамтран ажиллах, мэдээлэл солилцох, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, оюутан, багш солилцох, оюутны ажил эрхлэх, гарааны бизнес эрхлэхийг дэмжих зэрэг олон талт хамтын ажиллагаа өрнүүлэх юм.

 

Зарлал