“Франкофон карьер хөгжлийн төв” цахим сургалт зохион байгууллаа

“Франкофон карьер хөгжлийн төв”-өөс МУИС-ийн франц хэл, орчуулагч, орон судлалын мэргэжлээр болон ерөнхий суурийн сонгон судлах хичээлээр франц хэлийг сонгон судалж буй оюутан залууст чиглэсэн цахим сургалтыг 2021 оны 11-р сарын 3-ны өдөр зохион байгууллаа.

Оюутан залуусыг чадвахжуулах, ирээдүйн ажлын байранд бэлтгэх, нөгөөтэйгүүр “Франкофон карьер хөгжлийн төв”-ийн үйл ажиллагаа, зорилтыг оюутнуудад танилцуулах зорилгын хүрээнд зохион байгуулсан цахим сургалтад нийт мэргэжлийн ангийн 30 оюутан, ерөнхий суурь болон бусад мэргэжлийн 10 оюутан оролцсон юм.

Уг сургалтын хүрээнд оюутнуудад ажлын байранд шаардлагатай, эзэмшвэл зохих ур чадварууд болох CV, ажлын өргөдөл /Lettre de motivation/-ийг хэрхэн бичих талаар мэдээлэл, зөвлөгөө өгч сургалт явууллаа.

“Франкофон карьер хөгжлийн төв”-ийн цаашдын төлөвлөгөө, үйл ажиллагааг төвийн захирал доктор Б. Алтангүл танилцуулж, богино хэмжээний танилцуулга, видео кино үзүүллээ.

Зарлал