“Франкофон карьер хөгжлийн төв”-өөс оюутан залууст МУИС-ийн франц хэл, орчуулагч, орон судлалын мэргэжлээр болон ерөнхий суурийн сонгон судлах хичээлээр франц хэлийг сонгон судалж буй оюутан залууст чиглэсэн карьер манлайллын сургалт, мөн төгсөгчидтэй хийх уулзалтыг 2021 оны 11-р сарын 27-ны өдөр зохион байгууллаа. Уг өдөрлөгт мэргэжлийн ангийн болон ерөнхий суурийн нийт 50 гаруй оюутан оролцож карьерээ хэрхэн амжилттай эхлүүлэх, манлайлах ур чадварыг эзэмших талаарх сургалтанд хамрагдаж, франкофон төгсөгчдийн ажлын туршлагаас нь суралцлаа.
Энэ уулзалт 2 агуулгатай байв. Үүнд:
- “Карьер-манлайлал”, “Уран зохиолын орчуулга, онцлог”
Хуульч, хүний хөгжил судлал, жэндэрийн шинжээч, Австрийн Мелбурны их сургуулийн магистр Батхуягийн Золзаяа “Карьер-манлайлал”, Токиогийн София Их Сургуулийн олон улсын харилцааны магистр, орчуулагч Лхагвасүрэнгийн Алтангэрэл “Уран зохиолын орчуулга, онцлог” сэдвийн хүрээнд тус тус оюутнуудтай ярилцлаа.
- Франкофон төгсөгчидтэй хийх уулзалт
МУИС-ийн НУС-ын Социологи, нийгмийн ажлын тэнхимийн дадлагажигч багш, Францын Багшийн сургуулийн магистрант А.Тэнүүнжаргал, Францын ЭСЯ-ны Монгол дахь Кампус Францын төлөөлөгч, Монгол-Франц төвийн соёлын төслийн хариуцагч Х.Ананд, МУИС-ийн франц орон судлалын магистрын төгсөгч, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах Б.Цэцэгбаяр нар өөрсдийн оюутан цагийн дурсамж, ажлын байранд шаардагдах ур чадвар, өөрсдийн ажил мэргэжлийн онцлог хийгээд туршлагад суурилж оюутнуудад мэдээлэл, зөвлөгөө өгөв.