“Франкофон их дээд сургуулиудыг сурталчлах өдөрлөг”-ийг амжилттай зохион байгууллаа

“Франкофон хамтын ажиллагааны төв”-өөс санаачлан МУИС-ийн франц хэл, орчуулагч мэргэжлээр суралцаж буй төгсөх ангийн оюутан залуус МУИС-ийн оюутнуудад чиглэсэн “Франкофон их дээд сургуулиудыг сурталчлах өдөрлөг”-ийг 2021 оны 12-р сарын 8, 10-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Уг өдөрлөгөөр франц хэлтэн орнуудын танилцуулга, “Франкофон хамтын ажиллагааны төв”-ийн зохион байгуулж буй үйл ажиллагааны талаар, мөн Ази-Номхон далайн орнуудын их сургуульд суралцах боломжийн талаар оюутан залууст товч мэдээллийг өглөө.

Зарлал